Tag Board
200

Эрүүл мэнд

Цусанд пролактин ихсэх

Цусанд пролактин ихсэх

Энэ нь өнчин тархины хамгийн элбэг тохиолддог биохимийн өөрчлөлт юм. Эмэгтэйчүүдэд эрт (аменоррей), эрэгтэйчүүдэд хожуу илрэх хандлагатай. Сийвэн дэх суурь пролактин ихсэх шалтгаан (>390mU/L): Пролактин нь гипофизын өмнөд хэсгээс ялгарах ба түүний ялгаралтыг гипоталамусаас ялгарах допамин хориглон зохицуулж байдаг. Иймд цусны пролактин ихсэх нь илүүдэл нийлэгжилт (пролактинома гм) эсвэл хоригийн алдагдлын улмаас (хэсэг газрын допамины түвшинг бууруулах өнчин тархины хөлийн дарагдал, эсвэл допамины эсрэг эм хэрэглэснээс) үүснэ.

Пролактин 1000-5000mU/L байх нь аль альнаас нь байж болох ч, >5000 нь ихэвчлэн хавдрын гаралтай байх магадлалтай, микроаденомын үед пролактин хамгийн өндөр хэмжээнд байна, жнь: 10.000-100.000.

Физиологийн: Жирэмсэн, хөхүүл үе, стресс, унтах.

Эм болон бусад химийн бодис: Фенотиазинууд, метоклопрамид, галоперидол, *-метилдопа, эстрогенүүд.

Өвчний үед: Пролактинома, өнчин тархины хавдар, өнчин тархины хөлийн тайралт, гипоталамусын өвчнүүд, бөөрний архаг дутагдал, бамбайн дутмагшил, саркоидоз.

Шинж тэмдэг

C: бэлгийн дуршил, биеийн жин, орчиндоо сонирхолгүй, үтрээ хуурайших, биений юм ирэхгүй болох, үргүйдэл, галакторрей.

X: бэлгийн сулрал, нүүрний үс багасах, галакторрей. Ясны сийрэгжилт болон хэсэг газрын даралтын нөлөө нь бас нэгэн илрэлүүд нь болдог.

Шинжилгээ

Сийвэнгийн суурь пролактин: Стресс өгөлгүйгээр 900-1600 цагийн хооронд венийн судаснаас шинжилгээ авна. Хэрэв пролактин >1000mU/L бол гипофизын хонхорын КT/MRI скан хийнэ.

Эмчилгээ

Дараах байдлаар тухайн нөхцөлд тохируулан эмчилнэ.

Микропролактинома: MRI-аар хавдрын голч <10мм (хүн амын ~25%-д нь шинж тэмдэггүй микропролактинома байдаг) байна. Транссфенойдал мэс засал хийх нь өндөр үр дүнтэй байдаг ба гаж нөлөө илрэх нь бага байдаг. Гэвч бүх эмнэлгүүдэд (төвүүдэд) хийгддэггүй. Хагалгааны дараа пролактины концентраци хэвийн болж, биений юм ирж эхлэх ба, ихэнх өвчтөнүүдэд галакторрей арилдаг. Цөөн боловч тодорхой хэсэгт нь дахидаг.

Үүнээс гадна бромокриптин зэрэг допамин агонист хэрэглэж болно (1.25 мг 2200 цагт хоолтой хамт ууна; долоо хоног тутам 1.25-2.5мг/хоног –р нэмэгдүүлж 2.5мг/12цаг болгоно). Ховор тохиолдолд өвчтөн хоногт >10мг хэрэглэх шаардлага гарч болно. Пролактиныг хянана. Жирэмсэн үед бромокриптиныг зогсоох хэрэгтэй- урагт хортой нь тэмдэглэгдсэн. Жирэмсэний хугацаанд пролактин ихэсдэг тул түүнийг хянах шаардлагагүй. Хэрэв толгой өвдөн, хараагүй болвол харааны талбайг шалгаж, мэдрэлийн дүрс оношлогоо хийнэ. Бусад гаж нөлөө: уушигны, перикардын, хэвлийн гялтангийн арын фиброз; BNF-ийг харна уу; ханиалга ба диспноэ байгаа эсэхийг ажигла.

Макропролактинома:>10мм голчтой хавдарын хамт пролактин>3600mU/ L байх нь макропролактинома байх магадлалтай. Хэрэв пролактин <3600 бол хөлийн дарагдлаас үүссэн даавар ялгаруулдаггүй хавдар ба пролактины ялгарлын хоригийн алдагдал байх магадлалтай. Макропролактинома бромокриптинээр

эмчлэгдэж болох боловч харааны зовиур, даралтын нөлөө, эсвэл жирэмслэхийг төлөвлөж байгаа бол (жирэмсэн үед макропролактиномын ~25% нь томордог) мэс засал хийх заалттай. Ихэвчлэн транссфенойдал мэс заслыг хэрэглэдэг.

Пролактиныг ойр ойрхон үзэж, MRI-аар хянадаг. Хагалгааны дараа бромокриптин, зарим тохиолдолд туяа эмчилгээ шаардагдаж болно. Учир нь мэс заслаар хавдрыг бүрэн авах нь элбэг биш. Хагалгааны өмнө дүгнэлт хийхэд хэцүү байдаг: дотоод шүүрлийн энэхүү нарийн төвөгтэй төрх байдлыг харуулсан өвчний тохиолдолт үүхтэй танилцах нь чухал1.

Допамин агонист: Бромокриптин нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эм боловч сүүлийн үеийн шинэ эмүүд жнь: cabergolin (долоо хоног тутамд хэрэглэдэг) ба quinagolide (өдөрт нэг удаа) зэрэг нь орчин үед үүнийг орлож байна (cabergolin нь 1-р шатны эмчилгээ болж болно). Макропролактиноматай тохиолдолд мэргэжлийн зарим төвүүдэд жирэмсэн үед бромокриптины эмчилгээг

үргэлжлүүлдэг.

 

1- E Harms 2003 Dtsch Med Wochenschr 128 667. 46 настай эмэгтэй 7 жил галакторрейтай байсан ба пролактин(3133mU/L), гипофизын бүрэн үйл ажиллагаатай, нүдний шинж тэмдэг илрээгүй. MRI –д 1.9 см гипофизын хавдар турк эмээлээс илүү гарсан. Хэрэв үйл ажиллагаагүй макроаденомын хамт үйл ажиллагаатай гиперпролактинемия байгаа гэж үзвэл транссфенойдал хүрцээр селектив аденомектоми хийх нь хэрэгтэй юу, эсвэл допамин агонистаар эмчлэх үү? Байж болох нэг хариулт нь: хэрэв эхний пролактин >2000mU/L бол эмийн эмчилгээг туршиж үзэн MRI-аар хянана.