Анагаах Ухааны сайт - Оношлогоо
Tag Board
200

Эрүүл мэнд

Оношлогоо

Оношлогоо

      Асуумж

      Эмнэл зүйн шинж тэмдэг

Ялгах оношлогоо

Энгийн үү

            "Саальчдын зангилаа”

Саальчдын мэргэжлийн өвчин. Ихэвчлэн хуруу, гарын бугуй, нүүрээр гарна. Голдоо хүйс маягийн хонхорхойтой, дугуй хэлбэртэй, улаан-хөх өнгийн зангилаа үүсдэг. Үрэвслийн хүрээтэй. Эдгэсний дараа сорâи үлдэнэ.

Арьсны сүрьеэ, ургацагт хэлбэр

Үрэвслийн процесс тод илэрнэ. Гарын бугуй, хөлийн тавхайд тууралт гарна. Товруу хатуу, арьсны түвшнээс дээш овойсон, хөхөлбөр өнгөтэй. Гадаргуу хуурай, хагарна, таваар хучигдсан. Товрууг шахахад идээ гарна. Сүрьеэгийн сорил эерэг.

Тэмбүүгийн 2 үеийн гүвдрүү

Эмзэглэлгүй, үрэвслийн хүрээ байхгүй, хэд хэдээрээ буюу бүлэглэж гарна. Серологийн шинжилгээ эерэг.

Хавтгай үү

Халдварт нялаахай

Тууралтууд ихэвчлэн нүүр, цээж, бэлэг эрхтэнд гардаг. Хагас дугуй хэлбэртэй, голдоо хүйс маягийн хонхорхойтой, шахахад аарц маягийн зүйл гарна.

Сэвх

Удамшлын өөрчлөлт. Ихэвчлэн бага насанд тохиолддог.

Улны үү

Эвэр

Хөлийн их даралттай газар гарна. ªнгө шараас хүрэн байж болно. Тодорхой зàх хязгааргүй, эрүүл арьс руу шилждэг.

Толбот кератодерми

Удамшлын өвчин, çàëóó íàñàíä тохиолддог. 2-10 мм хэмжээтэй, олон тооны, хавтгай, дугуй хэлбэртэй эвэрлэг голомтууд үүсдэг. Хоорондоо нийлэхгүй.

Шовх үзүүрт ургацаг

Тэмбүүгийн 2 үеийн гүвдрүү (өргөн суурьт ургацаг)

Ургацаг өргөн суурьтай. Гөлгөр гадаргуутай, улаан-хүрэн өнгөтэй. Эмзэглэлгүй. Серологийн шинжилгээ эерэг.

Цэврүүтэх өвчин, ургацагт хэлбэр

Анх цэврүү гарч, хагарч, шалбархай үүснэ. Хагарсан цэврүүний ёроолоос хөхлөг маягийн ургацгууд ургана, тэмтрэхэд зөөлөн, эвгүй үнэртэй. Никольскийн шинж тэмдэг эерэг, акантолизисийн эс илэрнэ.