Tag Board
200

Эрүүл мэнд

Байршлын шинж тэмдгүүд

Байршлын шинж тэмдгүүд

Чамархайн дэлбэн

Уналт таталт (нийлмэл хэсэгчилсэн таталт ± автоматизм), хий үзэгдэл (үнэртэхийн, амтлахын, дуу авианы, зүүдэн үзэгдэл), хэлгүйдэл, харааны талбайн хязгаарлагдал (эсрэг талын дээд квадрианопси), марталт, солиорол, айдас, догширол, бэлгийн тачаал ихсэх;

Духны дэлбэн

Талсаажил, таталт (хөдөлгөөний голомтот таталт, ж: толгой, нүдийг хамарсан хүчлэн эргэх таталт), зан төрхийн өөрчлөлт (орчиндоо хайхрамж сонирхолгүй, санаа амирлангуй, дүрсгүй тэнэгдүү хандлага гаргах), нэг талаас шүүрэх рефлекс (өвчтөний алгыг хуруугаараа зурахад барьж авна) тод илрэх, ярихын хэлгүйдэл үүсэх, үнэртэхүй нэг талдаа алдагдах;

Ухархай-духны хамшинж

Сэтгэлгүйдэх, хөөрөн баясах, нийгэм хамт олонд хандах чадвар туршлага мөхөсдөх, хэт идэмхий болох, бодлогогүй авирлах (мани), хэт танимхай дүр үзүүлэх, бусдын биеийн байрлалыг санамсаргүй дуурайх (жнь: таныг ширээн дээр хөлөө тавих буюу шалан дээр суухыг дуурайх); хөдөлгөөн ашиглалтын төрх үйл алдагдана (аливаа зүйлийг ашиглах, хэрэглэхэд зориулагдсан сурмаг хөдөлгөөнийг гүйцэтгэж чадахгүй.

– жнь: өвчтөн нүднийхээ шилийг засахын тулд нэг гараа шилэн дээрээ тавиад нөгөө гараараа засах авч, шил нь бас л хамар луугаа гулсана, тиймээс үүнийг дахин 3 дахь удаагаа үйлдэнэ).

Зулайн дэлбэн

Мэдрэхүйн талласан өөрчлөлт, 2-цэгт ялгах мэдрэхүй буурах, астереогнозис (бодис юмсыг гараараа тэмтрээд таних чадвар алдагдах),  мэдрэмжийн анхаарал сулрах, хэлгүйдэл үүсэх, Герстманны хамшинж илрэх (зүүн-барууны баримжаа алдах, хуруугаа үл таних, тоо бодох, бичих чадвар алдагдах);

Дагзны дэлбэн

Харааны талбай эсрэг талаасаа хязгаарлагдах (гомоним гемианопси), харааны хий үзэгдэл (харах талбайн зүүн талд тод дүрс байхад нүдэнд ямар нэгэн зүйл байнга юмуу сэлгэж үзэгдэх);

Бага тархи

Хөдөлгөөний эвслийн өөрчлөлт, тэнцвэргүйдэл (их биеийн), тультраадал, тонус сулрах, хөдөлгөөний салганал, нистагм (нүдний алимны чичигнэл), явдлын өөрчлөлт;

Дисдиадохокинез

Эсрэг тэсрэг чиглэлээр хурдан солигдох хөдөлгөөнийг хийж чадахгүй болохыг хэлнэ (жнь: гарын сарвуу, шууг гадагш, дотогш хурдан эргүүлэх); Биеийн тэнцвэргүйдэл нүд аних үед ихэсвэл бага тархиных бус, харин нугасны арын баганын гэмтлийг илтгэнэ гэдгийг анхаарна.

Гүүр-бага тархины өнцөг зонхилон сонсголын мэдрэлийн невриномын үед гэмтэнэ: голомтын талд - дүлийрэх, нистагм илрэх, эвэрлэгийн рефлекс сулрах, нүүрний саа үүсэх, бага тархины шинжүүд, харааны хөхлөгийн хаван, VI мэдрэлийн саа хавсарч илрэнэ.

Эвэрлэг биет (голомт байрлах нь ховор)

Ихэвчлэн оюун сэтгэхүйн хүрээний өөрчлөлтийн сууринд харалдаалах дэлбэнгийн болон дэлбэн хоорондох холбогч ширхэгүүдийн гэмтлийн голомтот шинжүүд илэрдэг (жнь: үгээр өгсөн зааврыг зүүн гараараа биелүүлэх чадвар алдагдах);

Дунд тархи (боргоцой хэлбэрт булчирхайн хавдар, дунд тархины шигдээс)

Дээш, доош харах харцны саа үүсэх, хүүхэн харааны гэрлийн ба ойртох урвал сулрах, хоёр нүд өөр хоорондоо ойртох үед нистагм үүсэх – харцыг дээш эргүүлэх оролдлого хийх үед түүнтэй зэрэгцэн эсрэг талын булчин агшиснаас дотогш чиглэсэн чичигнэлт илрэнэ. Нүдний дотор шулуун булчин агшиснаас нүд дотор талын булан руу татагдана (жнь: доош хөдөлж байгаа зүйлийг харахад).