Tag Board
200

Эрүүл мэнд

Баас хатах

Баас хатах

Чухамхүү баас хатах гэдгийг хэрхэн ойлгож байгааг өвчтнөөс асууж байх хэрэгтэй. Учир нь баас хаталтын талаар янз бүрийн ялгаатай тодорхойлолтууд байдаг. Зарим тохиолдолд хүндээр бие засах давтамж өөрчлөгдөх (долоо хоногт < 3 удаа)-ийг, эсвэл баас гарах нь нэн түвэгтэй байхыг, эсвэл их дүлүүлж юмуу нэлээд таагүй мэдрэмж авч байж өтгөнөөр бие засахыг баас хатах гэж ойлгодог байна.

Шалтгаан

Баас хаталт олон янзын шалтгаантай байдаг.

Баас хаталтын шалтгаанууд

Муу хооллолт

Авч буй шингэний хэмжээ хангалтгүй, эсвэл дегидратаци болох

Хөдөлгөөнгүй байдал (биеийн дасгал хөдөлгөөн дутагдалтай байх)

Гэдэс цочролын хам шинж

Өндөр нас

Хагалгааны дараахь өвдөлт

Эмнэлгийн орчин (ганцаар бие засах боломжгүй юмуу хөтөвч байнга ашиглах)

Жорлон их хол, эсвэл тохи муутай, бохир заваан байх

Хошного, шулуун гэдэсний өвчин

Хошногоны цууралт

Хошногоны нарийсалт

Шулуун гэдэс урваж гарах

Гэдэсний түгжрэлт байдал

Шулуун гэдэсний өмөн хавдар

Гэдэсний нарийсал (жнь, Кроны өвчин)

Аарцган дахь үүсгэвэр (жишээ нь ураг, холбох эдийн ургалт)

Дивертикулез (шулуун гэдэснээс цус алдах нь нийтлэг шинж байдаг)

Төрөлхийн гаж хөгжил

Хуурамч түжрэл

Бодисын солилцоо|Дотоод шүүрлийн шалтгаан

Гипотиреодизм

Гиперкальциеми

Гипокалиеми

Порфири

Тугалганы хордлого

Эмүүд

Опийн төрлийн бэлдмэлүүд (жишээ нь морфин, кодейн)

Антихолинэргик эмүүд (гурван цагирагт нэгдэл, фенотиазин г.м.) ба төмрийн бэлдмэл

Мэдрэл-булчингийн шалтгаан (аливаа сэрэл удаан дамжих)

Нуруу ба аарцгийн мэдрэлийн гэмтэл

Аганглионоз (Чагасын өвчин, Гиршпрунгийн өвчин)

Тархмал склероз өвчин

Чихрийн шижингийн шалтгаант нейропати

Бусад шалтгаанууд

Туулах бэлдмэлийг хортой хэрэглэх (ховор тохиолдолд суулгалт түгээмэл)

Идиопатик мегаколон мегаректум

Сэтгэл зүйн шалтгаан (жнь сэтгэл гутралтай байх)

Эмнэл зүйн ялгаа

Юуны түрүүнд өвчтөнөөс хүндээр бие засах давтамж, баасны хатуу зөөлөн шинж байдлын талаар асуух хэрэгтэй. Баасанд цус юмуу залхаг байна уу? Суулгасны дараа баас хатаад байна уу? Саяханаас гэдэсний үйл ажиллагаа чинь хямарсан юм биш биз? Түүнчлэн хооллолт болон эм хэрэглэдэг эсэхийг асууж тодруул. Шулуун гэдсээр үзэх явдал нэн чухал.

Шинжилгээнүүд

Баас хатах ихэнх тохиолдолд, ялангуяа залуу хүмүүст болон бага зэрэг хатдаг өвчтөнүүдэд шинжилгээ хийгээд байх шаардлагагүй. Шинжилгээ хийх заалт: 40-өөс дээш насныхан; саяханаас гэдэсний үйл өөрчлөгдсөн; зарим шинж тэмдгүүд (жингийн алдагдал, шулуун гэдэснээс цус гарах, залхаг гарах, гэдэс хий базлах г.м.) ажиглагдаж байгаа. Цусны шинжилгээ: цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусан дахь электролит, ялангуяа Са2+, бамбай

булчирхайн үйлийн сорилууд г.м. Сигмоидоскопи хийж, өөрчлөгдсөн салстаас биопсийн шинжилгээ авах. Хэрэв шулуун гэдэсний хорт хавдар сэжиглэж байгаа бол барийн бургуйтай шинжилгээ хийх. Өөр онцгой нарийн шинжилгээ төдийлөн шаардлагагүй.

Эмчилгээ

Юуны түрүүн шалтгааныг нь эмчлэх. Биеийн, ялангуяа хэвлийн дасгал хөдөлгөөн тогтмол хийх, шингэн их хэрэглэх, хоолоо тааруулах (ширхлэг ба ислэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөх. Гэхдээ энэ нь заримдаа баас хаталтад тус болохгүй мөртлөө гэдэс дүүрүүлээд байх талтай) талаар зөвлөгөө өгөх хэрэгтэй. Эдгээр арга хэмжээ учир дутагдалтай үед эм бэлдмэл хэрэглэх асуудлыг авч үзэх, гэхдээ гагцхүү богино хугацаагаар хэрэглэх.

1Гол төлөв сенна ± эзлэхүүнийг нэмэгдүүлэх бэлдмэл зэрэг туулгах үйлчлэлтэй бэлдмэлүүд нь лактулозтой харьцуулахад илүү үр дүнтэй, хямд байдаг. Эзлэхүүн нэмэгдүүлэх бэлдмэлүүд нь баасны хэмжээг ихэсгэхээс гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Тэдгээрийг нэлээд их хэмжээний шингэнтэй хамт уулгах нь зүйтэй. Эсрэг заалт: залгих нь түвэгтэй; гэдэсний түгжрэл; бүдүүн гэдэсний атони; баасан бөглөөс үүссэн байх г.м. Хивэгний нунтаг 3,5 г-аар өдөрт 2-3 удаа хоолтой хамт өгөх (хэрэв түүнийг хоол бүхэнтэй хамт өгөөд байвал хоолонд маш бага агуулагддаг элементүүдийн шимэгдэлтийг саатуулж болно). Испагулийн хальс, жишээ нь Fybogel® 3,5 г хуурай, өвөрмөц үнэртэй нунтгийг усанд хутгаад хоолны дараахан уулгах (хэрэв дор нь уулгахгүй бол зунгааралдсан өтгөн зүйл болж хувирдаг). Мөн метилцеллюлоз, жишээ нь

Celevac® 500 мг шахмал 3-6 ширхэгийг 12 цагийн зайтай устай хамт уулгах. Sterculia, жишээ нь Normacol® мөхлөг 10 мл-ийг өдөрт 1-2 удаа хоолон дээр цацаж хэрэглэх.

Туулгах бэлдмэл нь гэдэсний хөдөлгөөнийг ихэсгэдэг тул гэдэсний түгжрэлийн үед хэрэглэж болохгүй. Нөгөө талаар дээрх бэлдмэлүүдийг удаан хугацаагаар хэрэглэвэл бүдүүн гэдэсний атони болон гипокалиеми (гэхдээ удаан хугацааны нарийн судалгаа хараахан алга) үүсгэх талтай. Өтгөн шингэрүүлдэг нэлээд цэвэр бэлдмэл бол бисакодилын шахмал (5-10 мг-аар унтахын өмнө) юмуу лаа (10 мг-аар өглөө) болон сенна (2-4 шахмалаар унтахын өмнө) юм. Docusate sodium danthron2 (=dantron) зэрэг нь бас баасны гаралтыг идэвхжүүлэх, зөөллөх үйлчлэлтэй. Глицеролын лаа шулуун гэдсийг идэвхжүүлдэг. Sodium picosulfate нь аливаа ажилбар хийхийн өмнө гэдсийг түргэн зуур суллахад тустай. Баас зөөллөгч: Самрын тосоор бургуй тавихад хатуурсан баасыг норгон зөөллөдөг. Шингэн парафиныг энэ зорилгоор ашиглаж болох авч удаан хугацаагаар хэрэглэж болохгүй (хошногоны амсарт нэвчдэс үүсгэх, липоид пневмони, тосонд уусдаг аминдэмүүдийн шимэгдэлт муудах зэрэг гаж нөлөө үзүүлдэг).

Осмосын замаар баас шингэлэгч бэлдмэлүүд нь гэдэсний хөндийд шингэнийг барих байдлаар нөлөөлдөг. Лактулоза нь хагас нийлэг дисахарид бөгөөд осмосын замаар рН багатай баас бүхий суулгалтыг үүсгэдэг, үүний үр дүнд аммони ялгаруулагч бичил биетний өсөлтөд таагүй нөлөө үзүүлдэг байна. Энэ бэлдмэл нь өтгөн хаталт (тун: 15 мл|12 цаг) болон элэгний энцефалопатийн үед (тун: 30-50 мл|12 цаг) тустай. Магнезийн давс (жнь magnesium hydroxide, magnesium sulfate) гэдсийг түргэн сууллах шаардлагатай үед хэрэглэхэд тохиромжтой. Харин натрийн давс (жишээ нь Microlette®, Micralax®)-наас зайлсхийх нь зүйтэй, учир нь натри ба ус биед баригдахыг нөхцөлдүүлдэг. Фосфатын давсны уусмалаар бургуй тавих нь аливаа ажилбар хийхийн өмнө гэдсийг түргэн зуур суллахад тустай.

Хэрэв өтгөн шингэрүүлэгчид тус болохгүй бол яах вэ? Олон мэргэжлийн үүднээс хандаж, зан үйлийн эмчилгээ, сэтгэл зүйн дэмжлэг, хошногоны хуниасыг зөв ажиллуулж сурахад чиглэсэн өвөрмөц сургалт зэрэг янз бүрийн аргыг хэрэглэж болох юм. Бас зарим цоо шинэ эмүүд (tegaserod, prucalopride) хэрэглэх асуудал тавигдаж болох юм.