Tag Board
200

Эрүүл мэнд

Кейборд, мауз ба эрүүл мэнд

Кейборд, мауз ба эрүүл мэнд
Кейборд, мауз ба эрүүл мэндКейборд, маузны эвгүй буруу байрлалаас хуруу, гарын үеийн эмгэг үүсдэг. Эдгээрийг хэрэглэхэд гар бугуйгаараа тахийх, хотойх ёсгүй. Буруу ашигласнаас болоод хуруу гараас гадна, мөр хүзүү хүртэл чилж өвддөг. Кейборд, маузаа ашиглахад хялбар, эвтэй байдлыг нь бодолцож хийц дизайн, хэмжээгээ тохируулан сонгож авах нь чухал. Кейбордонд байх нэмэлт хэсэг нь бугуйн тулгуур болж, гарыг бага эцээдэг. Мэдээж кейборд, маузын ариун цэвэр мөн л чухал. Яагаад гэхээр таны гар зөвхөн бугуйгаараа хөдөлж кейборд, маузыг удирддаг болохоор хурууны үзүүрээр хүрэхийн төдийд л үйлдлээ гүйцэтгэж чаддаг уян зөөлөн "дуулгавартай” байх ёстой. Өөрөөр хэлбэл танаас нэг их хүч шаардахгүй буюу таны гарт тун бага ачаалал бага ирэх ёстой гэсэн үг юм. Харин кейборд болон маузаа "дуулгавартай” байлгахын тулд тоос шороогүй, цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй. Тоос шороо, бохирдол нь товчлууруудыг дарахад хүндрэлтэй, хатуу болгодог бол маузны гадна дотно тал хэт их бохирдсоноос чөлөөтэй "гүйж” чадахаа болино. Кейбордыг бодоход мауз нь нэг, хоёрхон хуруун дээр төвлөрч ажилладаг болохоор маузанд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй. Иймд маузтай холбоотой хэдэн зөвлөгөө өгье.
  • Мауз ажиллах зай талбай хангалттай байх ёстой. Маузтай ажиллах таны гар ширээн дээр тохой хүртлээ тавигдаж байвал эвтэйхэн бөгөөд зөв байрлал юм.
  • Маузны дэвсгэрийг зайлшгүй анхаарч, их цэвэр байлгах хэрэгтэй. Цэвэр байснаараа мауз чөлөөтэй гүйж, үүргээ сайн гүйцэтгэх болно.
  • Гараа үе үе амраах ёстой. Мөр, гар, нурууны дээд хэсэг, хүзүү гээд бүгдэд ачаалал ирдэг учраас амарч биеийн чилээгээ гаргаж байх нь чухал.
  • Хэрвээ та компьютер дээр байнга ажилладаг, туршлагатай хэрэглэгч бол хулганаа баруун зүүн гараараа солиод хэрэглэсэн ч болно.
  • Кейбордын товчлууруудыг даруйхан судлаад, болж өгвөл маузтайгаа хослуулан зүүн гараараа кейбордоо зэрэг ашигладаг байх хэрэгтэй. Хэрэв гэнэт мауз асуудалд орвол кейборд л таныг аварна. Бүх програм, үйлдлийн системүүд кейбордын shortcut-уудтай байдаг.