Tag Board
200

Эрүүл мэнд

Нурууны үений үрэвсэл

Нурууны үений үрэвсэл (спондилоартритис)

Тархалт: 0,25–1% . Эрэгтэйчүүдэд өвчин нь арай эрт эхлэнэ. Эрэгтэй : эмэгтэй 16 насан дээр 6:1, харин 30-аад насан дээр ≈ 2:1. Өвчтөний 95% -д нь НLAB 27 эерэг (+) байдаг.

Шинж тэмдэг: Ихэнхдээ залуу эрэгтэй хүн өвчилдөг бөгөөд ууцны доогуур өвдөх, өглөөгүүр нуруу хөшингө байдаг, нурууны хөдөлгөөн улам бүр даамжран алдагдах (нуруу барьцалдаж хөших) зэрэг шаналгаатай байдаг. Хожуу үедээ бөгтөр үүсч, хүзүү хэт гэдийн (асуултын тэмдэг шиг байдалтай зогсоно), нуруу–гавал барьцалдан наалдаж, хөшинө.

Бусад шинж, хавсарсан өвчнүүд гэвэл:

·         Цээжний амьсгалын хөдөлгөөн багасна

·         Цээжээр өвдөх

·         Түнхний үе гэмтэх

·         Өвдөг гэмтэх

·         Өсгий, тахилзуур юмуу гуяны булдруу, улны шандас зэргийн энтезитит

·         Кроны өвчин / бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, хайрст үлдэрхүү тууралт,амилоид

·         Зүрхний үрэвсэл; нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл, шээсний сүвийн халдваргүй, дахилтат үрэвсэл

·         Гол судасны хавхлагын өвчин

Шинжилгээ

Рентген шинжилгээгээр илэрсэн (өвчний эхний үед хэвийн байж болдог) шинжүүдийн туслалцаатайгаар эмнэл зүйн илрэл дээр үндэслэн онош тавина. Ууц-ташааны үенүүдийн доод талын гуравны нэг дээр, хоёр талд нь жигд биш гэмтэл, элэгдэл, эсвэл хатуурал харагдана. Хожуу тийшээгээ: нурууны нугалмай

дөрвөлжлөн тэгширч, "хулсан нуруу", ясан ургацагт үе идэгдэнэ. Ууц-сүүжний үенүүд наалдаж, битүүрнэ (Ууц-сүүжний үений үрэвсэл бас өөр өвчнөөс болж урвал өгсөн үений хоёрдогч үрэвслийн үед, Кроны өвчний, хайрст үлдийн үений эмгэг, бруцеллёзын үений үрэвсэл зэргийн үед тохиолддог).

Бусад шинжилгээ: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ (нормохромын цус багадалт); УЭТХ ; ИгА , СУУ шинжүүд тодорхойлогдоно.

Эмчилгээ

Нуруу өвдөхөд хөдөлгөөнгүй амрах биш, харин хөдөлгөөний дасгал хийнэ; Хэрэв чадахаар байгаа бол биеийн байрлал, зогсолт, хөдөлгөөнөө дэмжих идэвхтэй дасгалын дэглэмийг баримтлах хэрэгтэй. Өвдөлт, хөшингөнд ҮЭСБЭнүүд тусална. Сульфасалазин, метатрексат хоёр захын үений үрэвсэл, энтезит зэрэгт тустай байдаг. Инфликсимабын үр дүнтэй чанар нь "батлагдсан” болно.

Хааяа нурууны ясны зүслэг хэрэг болдог. Тогтоож бэхлэхэд бэрхтэй нурууны ясны сийрэгжилттэй

хугаралт тохиолдож болно (удаан хугацаагаар бифосфонатуудыг хэрэглэхэд тэрхүү сийрэгжилтэт хугаралтаас сэргийлж болдог).

Нас баралт

Тооцоолсноос 1,5 дахин өндөр байдаг (жнь, хоёрдогч амилоидоз юмуу эсвэл зүрх-судасны эмгэгээс болж нас бардаг байна).

Гэдэс дотрын эмгэгээс болсон нурууны үений үрэвсэл:

Гэдэсний үрэвсэлт өвчин болон ходоод-гэдэсний шинэ холбоос гаргах мэс засал (мөн Уипплийн ба целиакийн өвчнүүд ч магадгүй) нурууны нугалмайн үений үрэвсэлтэй холбоотой байдаг.