Tag Board
200

Эрүүл мэнд

хавдартай өвчтөнтэй харилцах ур чавдар

Харилцааны ур чадвар

Өвчтөн болон өвчтөний ар гэрийнхэнтэй зөв харьцах нь хорт хавдрыг ялан дийлэх, эсвэл түүнтэй зохицон эвлэрэхэд эхний чухал алхам байдаг тул бид уг бүлгээ энэ сэдвээр эхэлж байна. Хэрэв таныг хорт хавдартай гэж оношловол танд ямар сэтгэгдэл төрөх бол төсөөлөөд үз дээ! Цочирдох, алмайрах, айдас төрөх, гөлийх, бууж өгөх ("би ингэнэ гэж мэдэж байсан уу”) гэсэн янз бүрийн бодол төрөх байх?

Эдгээр болон танд үүссэн бусад сэтгэлийн хөдөлгөөнүүд бүгд таны үзэх өвчтөнд илрэх сэтгэл хөдлөлүүд байх болно. Зарим эмч нар өөрсдөө анзаарахгүйгээр өвчтөний сэтгэлийн хөдлөлийг хүчээр дарж зөвлөгөөгөө үргэлжлүүлдэг. Харин түүний оронд хамгийн зохистой арга бол өвчтөний айдас түгшүүрийг сонсож, түүнд хариулж, дээрх сэтгэл хөдлөлийг өвчтөнд ашигтай байдлаар зоригжуулахад

ашиглах явдал юм. Өвчтөнг шийдвэр гаргах бүх явцад идэвхтэй хамруулах.

Ихэнх өвчтөнүүд (зөвхөн залуу болон мэдээлэл сайтай хүмүүс ч биш) мэдээлэл солилцож шийдвэр гаргахад оролцуулсанд талархаад зогсохгүй, ингэснээр эмчилгээний дараах хүндрэлийг бууруулдаг гэдэг нь тогтоогдсон билээ. Хэдийгээр энэ нь туйлын их цаг авдаг боловч үр өгөөжтэй байдаг. Их хэмжээний мэдээллийг эхний үед өвчтөн тогтоож авч чаддаггүй тул хавдрын талаарх бичмэл мэдээлэл, видео бичлэг зэргийг өгөх нь чухал. Уламжлалт эмчилгээний талаар нээлттэй илэн далангүй ярилцаарай. Туршиж үзээгүй эмчилгээнд хамрагдах эрмэлзэл нь өвчтөний айдас, түгшүүрээс үүсэлтэй. Тэгвэл нээлттэй ярилцсанаар нотлогдоогүй эмчилгээний аргаас холдуулж, зөв зохистой шийдэлд хүргэж чадна.

 Хорт хавдартай өвчтөний халамж, асаргаа

Хэдийгээр ямар ч дүрэм амжилтанд хүргэнэ гэсэн баталгаа байхгүй ч өвчтөнөө сайтар мэдэж, эмчилгээний төлөвлөгөөг хамтран гарган зөвшилцөж, өвчний явц үе шат бүрд нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахуулж байх нь хорт хавдрын асаргаа.

Эмчилгээний үндсэн чиг байх ёстой. Дээрх асуудал нь харилцааны нэг томоохон хэсэг хэдий ч эмчийн өөрийн зан чанар чухал нөлөөтэй. Харилцаа нь бусад мэргэжилд ч мөн ялгаагүй чухал боловч хавдар судлалд туйлын чухал байр эзэлдэг. Хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээг эхлэх нь (бусад эмчилгээний хажуугаар) хэзээ ч эртдэггүйг санаж бай.

Сэтгэл зүйн дэмжлэг, тухайлбал:

Өвчтөнд байгаа уур, айдас болон бүх сөрөг сэтгэлийн хөдлөлүүдийг ил гаргуулах (уураа илэрхийлэх нь өвчнийг намдаадаг). Зөвлөгөө авахуулах, жишээлбэл, хөхний хорт хавдрын мэргэшсэн сувилагчаар

хөх бүтэн авах хагалгаанд хэрхэн бэлтгэх зөвлөгөө өгүүлэх Өвчтөний хяналт ба тайвшруулах эмчилгээ нь хими эмчилгээний гаж нөлөөг бууруулдаг.

Хавдрын талаар ойлгуулан мэдүүлэх болон сэтгэл заслын эмчилгээ нь хорт хавдрын эсрэг эмчилгээний үед илэрдэг сэтгэл санааны тавгүйтлийг бууруулдаг.

Өвчтөнүүдийг бүлгээр нь эмчлэх арга (OHCS 372) нь өвдөлтийн эрч, сэтгэл санааны тавгүйтэл зэргийг бууруулдаг. Сэтгэл санааны дэмжлэг нь хорт хавдрын эцсийн дүн буюу амьдрах хугацаанд тодорхой сайн үр нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Тусламж үзүүлэх зам. Эрүүл мэндийн салбарт өвчтөнд тусламж үзүүлэх замыг дэс дарааллаар дүрсэлж болно. зовиур илрэх өрхийн эмчид үзүүлэхчиглүүлэх эмнэлэгт дугаар авах нарийн мэргэжлийн тасаг дүрс оношлогоо анхны эмчилгээ (ж.нь, мэс засал). Сум болгон хүлээх хоног хугацааг илэрхийлж байгаа.Өрхийн эмчид 48 цагаас хэтрэхгүй хугацаанд үзүүлсэн байх, эмнэлэгт хэвтэх хүлээлэг 2 долоо хоногоос хэтрэхгүй байх ба яаралтай болон удаан хүлээх боломжтой өвчтөнүүдэд цаг хугацаа нь өөр өөр байна. Эмнэлгийн ор, сувилагч, эмч, тоног төхөөрөмж болон хагалгааны өрөөний хангамжийг нэмэгдүүлснээр дээрх төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.

Таагүй мэдээг зөв хүргэх арга