Tag Board
200

Эрүүл мэнд

Ходоод гэдэсний дээд хэсгээс цус алдах

Ходоод гэдэсний дээд хэсгээс цус алдах

Цусаар бөөлжих үзэгдлийг гематемезис (haematemesis) гэж нэрлэдэг. Тэр нь кофейны шаар мэт тод харагддаг. Баас нэлэнхүйдээ юмуу эсвэл дотор давирхай мэт хар өнгийн жижиг зүйл бужигнаж харагдахыг нь мелена (melaena) гэдэг. Эдгээр нь ходоод гэдэсний дээд хэсгээс цус алдаж байгааг харуулдаг.

Шалтгаанууд

Нийтлэг

Ходоод гэдэсний шархлаа

Гастрит/ходоодны өнгөц шархлаа

Маллори-Вейсийн хам шинж

Дуоденит

Улаан хоолойн варикоз

Эзофагит

Аорт-гэдэсний фистул

Ховор

Цус гоожимтгой эмгэгүүд

Порталь гипертензийн гастропати

Гемобили (цөсний зам дахь цус алдалт)

Мекелийн дивертикул

Пеутц-Жегерсийн хам шинж

Хорт хавдар Ослер-Вебер-Рендугийн хам шинж

Зарим эм (стероид бус, үрэвслийн эсрэг эм, антикоагулянт г.м.)

Үнэлгээ

Өвчний холбогдолтой түүхийг тодруулж, үзлэг хийж, хүнд хөнгөнийг нь үнэлэх шаардлагатай байдаг.

Түүх: Өмнө нь ходоод гэдэснээс цус алдаж байсан эсэх; диспепси юмуу шархлаа ; элэгний өвчин болон улаан хоолойн варикоз; дисфаги; бөөлжилт; биеийн жингийн алдагдал зэргийн талаар асууж тодруулах. Бас ямар эм (стероид бус, үрэвслийн эсрэг эм, стероид, антикоагулянт г.м.) болон архи хэрэглэдэг эсэхийг тогтоох. Хавсарсан ноцтой өвчин, жишээ нь зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, элэгний, эсвэл бөөрний ноцтой гэмтэл юмуу хорт хавдар байгаа эсэхийг тодруулах нь чухал.

Үзлэг

Элэгний архаг өвчний шинжүүд байгаа эсэхийг шалгах болон шулуун гэдсээр үзлэг хийж, мелена байгаа эсэхиийг тогтоох. Хэрэв өвчтөн шокийн байдалд орсон байвал: Хөл гар нь хөрч, хүйтэн хөлс нь чийхарсан байх Тахикарди (минутанд судасны цохилтын тоо > 100 байх ба гүрээний венийн даралт багассан)

Цусны даралт багассан (систолын даралт < 100 мм МУБ) байх Биеийн байрлалын өөрчлөлтөөс болж цусны даралт унах

Шээсний гаралт багасах (< 30 мл/цаг)

Rockall-ийн эрсдэлийн оноо тооцох аргыг (Хайрцгаас харна уу) ашиглан эрсдэлийн хүнд хөнгөнийг үнэлж болох юм.

Хурц үеийн менежмент . Багцлан авч үзвэл:

+Агаар дамжуулах замыг хамгаалж, хүчилтөрөгчийг хурдан урсгалаар өгөх.

+Венийн судсанд 2 нүхтэй кануля (14-16 G) тавьж, шинжилгээ (цусны дэлгэрэнгүй болон биохимийн шинжилгээ)-нд цус авч, цусны тохиролцоог шалгахаар 4-6 нэгж (1 нэгж < 14 g/dl) цус авна.

+Венийн судсанд дуслаар коллоид уусмал (жишээ нь хемакцель 500-1000 мл)-ыг цусны тохиролцооны дүн гарахыг хүлээх зуур хийнэ. Маш яаралтай тохиолдолд 0-бүлгийн резус эерэг цус хийж болох юм.

+Цус сэлбэлтийг гемодинамикийн үзүүлэлт тогтворжтол үргэлжлүүлнэ.

+Цусны бүлэгнэлтийг сайжруулах арга хэмжээ (К аминдэм, хөлдөөсөн шинэ сийвэн болон тромбоцитар масс хэрэглэх) авна.

+Судасны цохилт, А/Д, төвийн венийн даралт зэргийг тогтворжтол нь, наад зах нь цаг тутам хянаж байх.

+Хэрэв шоконд орсон бол давсганд катетер тавьж, шээсний гарцын хэмжээг цаг тутам хянах.

+Төвийн венийн даралтын хэлбэлзлийг монитор дээр хянаж, шингэн юүлэх асуудлыг зохицуулна.

+Цээжний рентген, ЭКГ болон өндөр эрсдэлтэй өвчтөнд артерийн цусны хийн найрлагыг шинжлэх ажлыг зохион байгуулах.

+Ходоод, улаан хоолойг яаралтай дурандах эсэхийг шийдэх.

+Хүнд хэлбэрийн цус алдалт үргэлжилсээр байвал мэс засалчид мэдэгдэх.

Цаашдын менежмент

+4 цагийн дараа дахин үзэж, хөлдөөсөн шинэ сийвэн хийх.

+Судасны цохилт, А/Д, төвийн венийн даралт болон шээсний цаг тутмын ялгаралтыг гемодинамикийн үзүүлэлтүүдийг тогтвожтол үргэлжлүүлэн хянах.

+Цусны дэлгэрэнгүй болон биохимийн шинжилгээнүүдийг өдөр тутам давтах.

+Гемоглобины хэмжээ > 10g/dl болтол цус, сийвэнг юүлэх;ямагт 2 нэгж цусыг нөөцөд хадгалж байх.

+Амны хөндийг цэвэрлэж байх, хэрэв цус алдалт давтагдахгүй бол 24 цагийн дараа шингэн уулгах ба 48 цагийн дараа хөнгөн хоол өгөх.

+Судсаар омепразол тарих асуудлыг авч үзэх.