Tag Board
200

Эрүүл мэнд

Main » 2010 » 7 сар » 5 » Сиамын ихрийг салгах мэс заслыг амжилттай салгажээ.
9:59 AM
Сиамын ихрийг салгах мэс заслыг амжилттай салгажээ.
сиамын ихрийг салгах мэс заслыг амжилттай салгажээ.Энэтхэгийн мэс засалчид сиамын ихрийг салгах мэс заслыг амжилттай хийжээ. ПТИ агентлагийн мэдээлснээр, Их биеэрээ нийлсэн Зита, Гита гэдэг 18 сартай охидыг салгах мэс засал 13 цаг үргэлжилсэн байна.
"Охидыг салгах мэс засал амжилттай болсон. Тэдний бие сайн байгаа” гэж мэс заслыг явуулсан эмнэлгийн захирал Санжив Багай хэлжээ.
Сиамын ихэр 1,5 жилийн өмнө Бихар мужийн тосгоны ажилчны гэр бүлд төрсөн байна. Тэр айлд мэс заслын төлбөрт өгөх мөнгө байхгүй байжээ. Харин нийслэлийн нэгэн эмнэлгийн эмч нар үнэгүй мэс засал хийхийг зөвшөөрсөн байна. Зита, Гита хоёрыг салгахад 28 мэргэжилтэн оролцжээ.
Ихрүүд эхээс тус тусын толгой, гар, хөлтэй мэндэлсэн бөгөөд хамгийн чухал нь тэд өөрийн гэсэн зүрх, бөөр, уушгитай байсан байна.
Мэс засал амжилттай болох магадлал 50 гаруйхан хувьтай байжээ.
Views: 1377 | Added by: sumiya | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]